ҮЙЛ АЖИЛЛАГАА

CREATIVE DIAMOND

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЭЛЭЛЭЭР

  • “Стандарттай Ховд аймаг” хөтөлбөрийг санаачлан:
    • Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар
    • Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал
    • Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
    • Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
    • Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
    • Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв
    • Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
    • Ховд аймгийн Онцгой байдлын газар
    • Ховд аймаг дахь “ Хөгжил” политехник коллеж зэрэг нийт 9 төрийн байгууллагад олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2016, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхд зөвлөх үйлчилгээ үзүүлэн амжилттай ажиллав. Ховд аймгийн ЗДТГазартай 2021-2024 он хүртэл хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж аймгийн 17 сум болон аймгийн төрийн байгууллагуудтай стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх санамж бичгийг үзэглэв.
    • Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Хилийн 0288-р ангийн үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ
    • Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ
    • Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаанд ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР “СТАНДАРТТАЙ ХОВД” ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
Өнөөдөр /2020.12.09/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтан, сонгуультнуудыг мэргэшүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөр батлах тухай, “Стандарттай Ховд” хөтөлбөр батлах тухай, Хөрөнгө зарцуулах эрх олгох тухай болон Өмч хөрөнгийн тухай зэрэг 4 асуудал хэлэлцэж, тогтоолын төслийг баталлаа.
Тухайлбал: Ховд аймаг нь “Авилга хүнд сурталгүй аймаг болох” зорилт дэвшүүлэн 2018 оноос эхлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулж, шат шатны төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж “Стандарттай Ховд” хөтөлбөрийг боловсруулж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн 11 байгууллага Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлсэн.
Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 21 аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас анхдагч болж үйл ажиллагаандаа Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн билээ.
Чанарын менежментийн тогтолцооны тус стандартыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлтийн эмх цэгц сайжрах нөхцөл бүрдэх

ГАДААД ДОТООД ХУДАЛДАА

БНСУ болон МУ-ын хоорондын Олон Улсын ачаа тээврийн үйлчилгээнд өөрийн үйлчилгээний найдвартай, түргэн шуурхай байдлаараа олонд танигдсан, манай компанийн хувь нийлүүлэгч “Найс Монголия” ХХК-тай хамтран ОУ-ын ачаа тээврийн төрөл бүрийн үйлчилгээнд оролцож байна.

СОЁЛ УРЛАГ, НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

– БНСУ-д суугаа МУ-ын Консулын газрын “Шинэ жил”-ийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон,
– БНСУ-д ажиллаж амьдарч байгаа залуучуудыг дэмжих “Залуучуудын холбооны шинэ жил” арга хэмжээ
– БНСУ-н Хойд Чунчон аймаг Чүнбүк үндэсний их сургуулийн ойн арга хэмжээ
– Бусан хотын Монголчуудын наадам,
– Бусан хотын МУ-ын консулын газрын “Шинэ жил”-ийн арга хэмжээ
– БНСУ-ын Бусан хотоос МУ-д зохион байгуулдаг бүхий л томоохон арга хэмжээг тус тус тогтмол зохион байгуулах.

 

"CREATIVE TRAINING" ТУРШЛАГА
СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨРИЙН ЧИГЛЭЛЭЭР

"эерэг эмч","эерэг эм зүйч" хөтөлбөр

— Эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа хандлага, ёс зүйг дээшлүүлэх цогц хөтөлбөр

– Төр болон хувийн хэвшлийн байгууллагын менежментийг сайжруулах төсөл хөтөлбөр, төрийн байгууллагын удирдах ажиллагсдыг чадавхижуулах сургалт, татвар, санхүү, нийслэл, 21 аймгийн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон ЗДТГазартай хамтарсан гадаад, дотоод хөтөлбөрүүд.

ГАДААД, ДОТООД АЯЛАЛ,
ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР

– Гадаад дотоодын аялал, шууд болон дамжин өнгөрөх нислэгийн тийз захиалга, зочид буудал, гэр жуулчны бааз, өрөө захиалга, M.I.C.E, семинар, уламжлалт баяр наадам зохион
байгуулах.
– Өнөөгийн байдлаар тус компани нь Турк, Солонгос, Тайвань, Хятад зэрэг орнуудаас жуулчид хүлээн авч дотоодын өндөр зэрэглэлийн 10 гаруй зочид буудал, 20 гаруй ресторан, зоогийн газар, байгалийн үзэсгэлэнт газрууд бүхий жуулчны бааз, бусад үзвэр үйлчилгээ, соёл амралтын томоохон газруудтай хамтран ажиллаж байна.

 

ХӨГЖЛИЙН ТУЛГУУР СТАНДАРТ

холбоо барих

+976 99065834
+976 95957616
+976 88108106
+976 94007119​

БАЙРШИЛ ХАЯГ

Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-23 "UBH center", 720 тоот

и-мэйл хаяг

mungunbugjt@gmail.com
institue.managementskill@gmail.com

цагийн хуваарь

ДАВАА - БААСАН ... 09:00-18:00
БЯМБА - НЯМ ... АМАРНА